КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ
Элчин сайдын яам дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд: - Гадаадын иргэдэд Монгол Улсад зорчих виз олгох - Нотариатын үйлчилгээ - Буцах түр үнэмлэх олгох - Төрсний гэрчилгээ олгох - Гэрлэлтийн гэрчилгээ олгох - Гэрлэлт цуцлах - Үндэсний (энгийн) гадаад паспортын захиалга авах - Нас барсан иргэдийн талаар тодорхойлолт гаргах
Жич: Тус жагсаалтад дурьдагдаагүй үйлчилгээний хувьд Гадаад хэргийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2003 оны 46/398 дугаар тушаалын хавсралтад заагдсан “Консулын үйлчилгээний хураамжийн жишиг хэмжээ”-г баримтлана.
|