БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЛААР
Аж үйлдвэрийн салбарын инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн “Инженер, технологийн дээд боловсрол төсөл” амжилттай хэрэгжиж, Монгол дахь “Косэн” загварын сургууль бүс нутагт тэргүүлж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсад гурван “Косэн” загварын сургууль үйл ажиллагаа явуулж байна. 1. “Монгол Коосэн” Технологийн коллеж - нийт оюутны тоо 280 Тус косэн сургуулиудад барилга, цахилгаан, механик, био-химийн инженерийн мэргэжлээр оюутнуудыг сургаж байна.
БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайхан Япон Улсад ажиллах үеэр “ЖАЙКА”-гийн Зүүн болон Төв Азийн газрын захирал К.Фүжиятай “Инженер, технологийн дээд боловсрол төслийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төслийн хугацааг нэг жилээр сунгах” тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр тус төсөл нь 2023 он хүртэл үргэлжлэхээр болов. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 207 оюутан Японд суралцаж буйгаас үндсэн сургалтын хөтөлбөрт 81 хүн, хос хөтөлбөр / бакалаврын сургалт/ 55, магистр 17, докторын сургалтын хөтөлбөрт 36, судлаач оюутан 3, зэргийн бус сургалтын хөтөлбөрт 17 хүн тус тус суралцаж байна.
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” /JDS/-ийн хүрээнд өнөөг хүртэл нийт 350 төрийн албан хаагч хамрагдаад буйгаас 2019 оны байдлаар магистрийн сургалтад 38, докторантурт 4 хүн тус тус суралцаж байна. Өнөөгийн байдлаар Япон Улсад судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан, мөн докторын зэрэг горилон судалгаа хийж буй 200 гаруй оюутан байна. Мөн сүүлийн үед японы гоо даам, “соробан” сампин, роботын чиглэлээр сонирхон суралцаж буй монголын хүүхэд залуусын тоо ихсэх хандлагатай байна.
|