МОНГОЛ, ЧИЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ДУНД ПОДКАСТ УРАЛДААН
ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ ЭСЯ-ын Мэдээ , 2022-01-19 ![]() Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс “Монгол орны тухай миний төсөөлөл” сэдвээр Чилийн Үндэсний Их сургуулийн оюутан Фернанда Санчес, Хуакин Саез нарын Монгол, Чили орны түүх, зан заншил, нийгэм, соёлын адил төстэй болон ялгаатай талуудыг оновчтой харьцуулан харуулсан бүтээл тэргүүн байрт шалгарсан бол Латин-Америкийн Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн оюутан Э.Түмэндэмбэрэл, Карлос нарын бүтээл “Чили орны тухай миний төсөөлөл” сэдвээр тэргүүлэв. Мөн МУИС-ийн Испани хэл, орон судлалын оюутан Б.Эрдэнэ, МУИС-ийн ОУХНУС-ийн оюутан Б.Бүрэнжаргал нарын бүтээл 2-3 дугаар байрыг эзлэлээ. Шилдэг оролцогчдын шагналыг Элчин сайд Ш.Батцэцэг, Чилийн Элчин сайд М.Уртадо нар цахим хэлбэрээр гардуулав. ![]() |