КУБА ДАХЬ ДИПЛОМАТ ЭМЭГТЭЙЧҮҮД ЧУУЛАВ ЭСЯ-ын Мэдээ , 2021-12-19 ![]() НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийн орлогч, Куба улсаас ЮНЕСКО-д суугаа суурин төлөөлөгч, Ангол, Гамби, Индонез, Монгол, Норвеги, Румын, Уругвай, Ямайка улсын Элчин сайд нар болон Кубын ГХЯ-ны харьяа Олон улсын бодлого судлалын хүрээлэнгийн судлаач нар 6 сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Семинарыг Норвегийн Хаант Улсаас БНКУ-д суугаа Элчин сайд хатагтай Беате Стиро, Элчин сайд Ш.Батцэцэг нар удирдан явууллаа. Хавана дахь дипломат эмэгтэйчүүдийн хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөв. ![]() |