|
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны ЭСЯ-д хамтран “Монгол орны тухай миний төсөөлөл”, “Чили орны тухай миний төсөөлөл” сэдэвт подкастын уралдааныг зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Монгол, Чилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, боловсрол, соёлын хүрээнд хоёр орны залуучуудын оролцоотойгоор орчин үеийн контентын төрөл болох подкастаар дамжуулан хүртээмжтэй түгээн таниулах, сурталчлах, хоёр орны иргэд харилцан мэдээлэл солилцох, судлах сэдлийг төрүүлэхэд уралдааны зорилго оршив.
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
Элчин сайд Ш.Батцэцэгийн санаачилгаар Хавана дахь Азийн Дипломат Эмэгтэйчүүдийн Холбоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Women in Diplomacy” Олон улсын семинарыг зохион байгуулав. Кубад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон Улсын байгууллагуудын төлөөлөл бүхий 30 гаруй орны дипломатууд оролцсон тус арга хэмжээний үеэр дипломат албанд хүчин зүтгэж буй эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, манлайлал, жендерийн тэгш байдал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлэв.
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
Элчин сайд Ш.Батцэцэгийн санаачилгаар Хавана дахь Азийн Дипломат Эмэгтэйчүүдийн Холбоо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Women in Diplomacy” Олон улсын семинар Кубын Хавана хотноо эхэллээ.
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Аргентин Улсын Гадаад хэрэг, олон улсын худалдааны яам хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, айлын талаас Гадаад бодлогын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Клаудио Хавиер Розенцвайг нар тэргүүлэв.
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
Элчин сайд Ш.Батцэцэг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Чили Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Маурисио Уртадод Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров. Мөн үеэр талууд Монгол, Чилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, худалдаа, бизнес, боловсролын зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
Монгол Улсын Онцгой комиссын 2021 оны 11 дүгээр сарын 27-ны хуралдаанаар коронавирусийн шинэ хувилбар болох "Омикрон" хувилбар олон улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хуралдаж дараах шийдвэрийг гаргасныг үүгээр танилцуулж байна
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
Элчин сайд Ш.Батцэцэг энэ өдөр Кубын нийслэл Хавана хотын Засаг даргын тамгын газрын Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан дарга Татиана Виера Эрнандес болон бусад албаны хүмүүстэй уулзаж Монгол, Куба үндэстний хувцас, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нэвтрүүлэгийн явцын талаар санал солилцов.
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
“Монгол-Кубын найрамдлын нэрэмжит гольфын тэмцээн” 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Куба улсын Матанзас мужид орших “Варадеро” аялал жуулчлалын бүсэд амжилттай зохион байгуулагдав. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан “Варадеро гольфын клуб”-тэй хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Аргентин, Англи, Боливи, Вьетнам, Гамби, Герман, Испани, Франц, Катар, Куба, Лаос, Малайз, Нигер, Норвеги, Нидерланд, Өмнөд Солонгос, Уругвай, Энэтхэг зэрэг 19 орны 46 тамирчин онч мэргэн цохилтоороо өрсөлдөж, 28 орны дипломатууд оролцов.
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
Монгол Кубын Найрамдлын Нэрэмжит Гольфын Тэмцээн Кубын Варадеро Аялал Жуулчлалын бүсэд албан ёсны нээлтээ амжилттай эхэллээ. Тэмцээнд нийт 20 орны /Куба, Испани, Болив, Вьетнам, Энэтхэг, Норвеги, Франц, Голланд,Уругвай, Малайз, Аргентин, Англи, Катар, Өмнөд Солонгос, Гамбиа, Нигер, Герман, Монгол, Лаос/ 46 тамирчин онч мэргэн цохилтоороо өрсөлдөж 28 орны ДТГ-ын тэргүүн болон дипломат ажилтнууд дэмжихээр хүрэлцэн иржээ.
...дэлгэрэнгүй
|
|
|
|
|
|
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулж буй “Монгол-Кубын найрамдлын нэрэмжит анхдугаар гольфын тэмцээн” 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Куба улсын Матанзас мужид орших “Варадеро” аялал жуулчлалын бүсэд зохион байгуулагдахтай холбогдуулан “Cuba vision International” телевизийн сувагт ЭСЯ-ны III Нарийн бичгийн дарга Ц. Өнөржаргал ярилцлага өглөө.
...дэлгэрэнгүй
|
|
|
Хуудас :
[1] 2 3 4 5 6 »
|
|